

Дархлаа гэж юу вэ?
Дархлаанаас бидний эрүүл мэнд шууд шалтгаалдаг гэдгийг бид бүгд мэддэг билээ. Энэ удаад дархлааны системийн талаарх мэдлэгийг тань гүнзгийрүүлж, эрүүл мэндэд тань хувь нэмэр оруулахыг зорилоо.
Дархлааны систем гэдэг нь биеийг гадна, дотны өвчин үүсгэгчээс хамгаалдаг, улсаар төсөөлбөл батлан хамгаалах байгууллага нь гэсэн үг. Ургамал, амьтан, хүн бүгд хөгжлийнхөө явцад өөрсдийн гэсэн дархлааны системтэй болжээ.
Хүний дархлааны системийн үндсэн ажил нь вирус, бактери, мөөгөнцөр, паразит шавьж, хорт хавдрын эсийг биеийн эрүүл эсээс ялган таньж, тухай бүрт нь арга хэмжээ авч, устгах юм. Дархлааны систем үгүй бол секунд тутамд бидэн рүү довтлох үл үзэгдэгч бичил биетүүд биднийг агшин зуур өвчлүүлж, үхэлд хүргэх билээ.
Дархлаа сайжруулахын тулд юу уух хэрэгтэй вэ гэж олон хүн асуудаг. Гэвч дархлаа сайжруулдаг тусгай бодис гэж одоогоор байхүй. Дархлаа хүчирхэг байхын тулд амралт, чанартай хоол хүнс шим тэжээл, сэтгэл санаа, дулаан орчин, хөдөлгөөн зэрэг бүгд шаардлагатай. Өөрөөр хэлбэл та сайн унтаж амрахгүй бол ямар ч эм тариа дархлааг тань сайжруулахгүй, ямар нэг витамин дутагдаж байвал хэчнээн их унтаж амраад ч нэмэргүй байх нь. Иймээс дархлаа хэвийн байхад амьдралын зөв хэвшлээс өөр юу ч хэрэггүй юм.
Үргэлжлэл бий





















