Түгээмэл асуулт, хариулт

Та Worldwine.mn цахим худалдааны системд бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгон нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Та өөрийн facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та facebook хаяггүй бол өөрийн цахим шуудангийн хаяг /e-mail/, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой юм.
Хэрэглэгч Worldwine.mn-д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Та 48 цагийн дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд Worldwine.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно. Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий захилагын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
Worldwine.mn дээр миний бүртгэл хэсэгт таны захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харагдах тул захиалгын түүхээ бүгдийг харах боломжтой.
Таны захиалга захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар баталгааждаг. Worldwine.mn худалдааны систем нь захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд тус захиалгыг цуцлах, өөрчлөх боломжийг олгож байгаа. Таны захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно
Worldwine.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээж байна.
Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа 24 цаг дотор байна.
Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг зөвхөн 21 нас хүрсэн хүнд үйлчилнэ.
Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай. Барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч систем дахь өөрийн захиалгын түүх хэсгээс харж, хянах боломжтой.
Та захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай юм.
Та захиалга хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, https://www.facebook.com/Worldwine/-хуудас руу мэссэж бичих болон 7777-4747 дугаарын утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.
Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны хэмжээ, өнгө, загвар зөв эсэх, хэмжээ нь бүрэн таарч байгаа эсэх, бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг заавал шалгаж авна. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.
Дараах нөхцөлд захиалгыг буцаах боломжтой. Үүнд:
АНХААР!!! Хэрэглэгч худалдан авсан барааг буцаах тохиолдолд барааг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой. Буцаах барааг өөрийн биеэр буцаах эсвэл өөрийн байгаа газраас авахуулж болно. Барааг буцаах үед хүргэлтийн хөлс болох 5,500 төгрөгийг суутгаж авна. Хэрэв өөрийн байгаа газраасаа барааг авахуулах тохиолдолд анхны хүргэлтийн хөлс дээр нэмж буцаалтын хүргэлтийн хөлс 5,500 төгрөгийг нэмж суутгах болно.
Жич: Тусгай хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!
Дараах нөхцөлд барааг солиулах боломжтой. Үүнд:
Өнгө, хэмжээ, загвараас солиулах боломжгүй нөхцөлд өөр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс сонгож зөрүүг нэмж төлөх, эсхүл буцаах эрхтэй байна.
Бараа бүтээгдэхүүнийг буцаах/солиулахад тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүний тооцооны хуудсыг үндэслэх ба бараа бүтээгдэхүүн нь дахин худалдаалах боломжтой байна.
Сав баглаа боодлыг онгойлгосон болон эвдэрч гэмтсэн, бохирдсон тохиолдолд солих болон буцаах боломжгүй
