

АРЬСАН БУЙДАНГИЙН АРЧИЛГАА ЦЭВЭРЛЭГЭЭ
Амьтны гаралтай арьс, ширэн бүтээгдэхүүн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй учраас үйлдвэрлэлийн салбарт өндөр байр суурь эзэлдэг ба арчилж цэвэрлэхэд ч хэцүү байдаг. Арьсан буйдангаа гэрийн нөхцөлд цэвэрлэх аргууд байдаг. Гэвч энэ нь арьсны гадаргууг гэмтээх сөрөг талтайг санаарай. Зориулалтын бус аргаар цэвэрлэснээр арьсанд толбо үүсгэж, өнгийг алдуулдаг.

Хэрэв та арьсан буйдантай бол аль болох паарнаас хол байлгаарай. Эсвэл гэрийнхээ чийглэгийн хэмжээг 50-60% хүртэл байлгах шаардлагатай. Арьсан буйданг та яг л өөрийнхөө арьстай зүйрлүүлэн бодоорой. Бидний арьс ямар ч чийгшилгүй байвал хатаж хорчийдог. Үүний нэгэн адилаар арьсан буйдан хэт хуурай газар байснаараа хурдан агшиж, язралт, урагдалт үүсдэг байх нь.

Арьсан буйдангийн уян хатан, зөөлөн чанарыг хадгалахын тулд хааяа тослог давхарга үүсгэж байх хэрэгтэй. Хэрхэн, яаж гэж бодож байна уу? Гэрийн нөхцөлд оливийн тос, кастровый тос г.м тосийг түрхэх эсвэл бүр бидний усанд орчихоод биендээ түрхдэг лосьон байсан ч болно. Эхлээд зөөлөн хөвөн даавуун алчууранд тосоо шингээгээд буйдангийн арьсан бүх хэсгийг жигд арчина. Тосыг шингэх хугацаа олгосны дараагаар хуурай цэвэр зөөлөн алчуураар сайтар арчихгүй бол таны хувцас, эдийг муухай болгохоос зайлсхийх шаардлагатай.

Хамгийн амар арга бол зориулалтын арьсан буйдан цэвэрлэгч. Гэхдээ, саван эсвэл зориулалтын бус цэвэрлэгч хэрэглэсэн бол сайтар арчиж, юу ч үлдээлгүй цэвэрлэхгүй бол харин ч эсрэгээрээ толбо үүсгэх, үрчийлгэх гэх мэт сөрөг нөлөөтэй. Кофе эсвэл цайнаас үүдэлтэй толбыг архи эсвэл нашатирийн спиртээр, шоколаднаас үүдэлтэй толбыг глицеринтэй саван, уруулын будагнаас үүдэлтэй толбыг спиртээр, чернилийн толбо болон балнаас үүдэлтэй толбыг лимоны хүчил болон спиртээр арчаарай. Харин хүчтэй зориулалтын бус толбо арилгагч, ацетон зэргийг хэрэглэж огт болохгүй.

Арьсан болон савхин буйдан дээр балаар зурсан толбыг арилгана гэдэг бараг л бүтэхгүй зүйл гэж боддог байсан бол маш энгийн хямдхан аргаар арилгаж болно. Нэг удаагийн салфеткан ацетон ашиглан балаар зурсан хэсэгээ арчихад л ор мөргүй арилгадаг гээд боддоо! Туршаад үзээрэй...





















