

ВДМ кит (VDM KIT) эмийн дэлгэрэнгүй
Флуконазол, азитромицин, секнидазол агуулах VDM KIT бэлдмэл нь үтрээнээс хэвийн бус ялгадас гарах үеийн эмчилгээнд хэрэглэдэг 3 эмийн бүрдэл юм. Уг бэлдмэлийн эмчилгээг БЗХӨ-ний хамшинжийн менежментийн зарчим болгон хэрэглэхийг зөвлөдөг.
Уг хамшинжийн 7 нийтлэг шинж тэмдгийг тодорхойлсон байна. Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах нь эмэгтэй хүнд илэрдэг хамгийн нийтлэг шинж юм.
Микробиологи:
Үтрээний үрэвслийг хамгийн нийтлэг үүсгэдэг 3 эмгэг төрүүлэгч:
- Мөөгөнцөр- Candida albicans (Monilia)
- Бактери - N. gonorrhea, C. trachomatis, Gardnerellavaginalis
- Эгэл биетэн- Trichomonasvaginalis
Үтрээний хэвийн бус ялгадсыг үүсгэгч эмгэг төрүүлэгчид дээр үндэслэн VDM KIT бэлдмэл нь дараах эмийг агуулдаг.
- Мөөгөнцрийн эсрэг- Флуконазол
- Бактерийн эсрэг- Азитромицин
- Трихомонадын эсрэг- Секнидазол
Флуконазол --> Candida albicans-ийг устгана.
Азитромицин --> N. gonorrhea ба C. trachomatis-ийг устгана.
Секнидазол --> Trichomonasvaginalis ба бактерийн шалтгаант вагиноз (Gardnerellavaginalis ба агааргүйтэн бактери)-ыг үүсгэгч эмгэг төрүүүлэгчийн эсрэг идэвхтэй үйлчилнэ.
Найрлага:
1 ширхэг VDM KIT бэлдмэлд:
|
Эмийн нэр |
Найрлага |
Шахмалын тоо |
|
Флуконазол USP 150 мг шахмал |
Нэг ширхэг бүрхүүлгүй шахмалд Флуконазол USP 150 мг агуулагдана. |
1 ширхэг шахмал |
|
Азитромицин USP 1г шахмал |
Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд: усгүйжүүлсэн 1г азитромицинтэй тэнцүү хэмжээний азитромицин дигидрат USP агуулагдана. |
1 ширхэг шахмал |
|
Секнидазол 1гшахмал |
Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд 1г секнидазол агуулагдана. |
2 ширхэг шахмал |
Хэрэглэх заалт:
- VDM KIT бэлдмэлийг үтрээний хэвийн бус ялгадсын хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Эмнэлзүйн илрэл нь шинж тэмдэггүйгээс хүнд хэлбэрийн үрэвслийн шинж тэмдэг хүртэл хэлбэлзэж болно. Ойролцоогоор шинж тэмдэггүй зөөвөрлөгч эмэгтэйн гуравны нэгд нь 6 сарын дотор шинж тэмдэг илэрдэг.
- Нийтлэг илэрдэг шинж тэмдэгт үтрээний хэвийн бус ялгадас дээр нэмэгдээд үтрээний загатнаа илэрнэ.
- Эмнэлзүйн онцлог шинж тэмдэг нь үтрээний салст бүрхүүл тод улаан өнгөтэй болох, шар эсвэл ногоон хөөсөрхөг, эвгүй үнэртэй ялгадас гарах боловч зарим тохиолдолд зөвхөн өвөрмөц бус илрэл бүхий үтрээний бага зэргийн үрэвсэл болон ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэггүй илэрч болдог.
Гаж нөлөө:
Ихэнх гаж нөлөө нь хөнгөн хэлбэрийн болон түр зуурынх байдаг. Суулгах, дотор муухайрах, амт өөрчлөгдөх, хоол боловсруулах замын хямрал илрэх, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх болон хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл тохиолдож болно.
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл нэн даруй эмчид мэдэгдэх шаардлагатай.
Хориглох заалт:
VDM KIT бэлдмэл флуконазол, азитромицин, секннидазол хэмээх 3-н эмчилгээний бэлдмэл агуулдаг. Эдгээр 3 бэлдмэлийг нэг өдөр хамт хэрэглэхэд эмийн харилцан үйлчлэл үүсдэггүй. Гэвч флуконазол, азитромицин, секнидазолын цээрлэлт мэдэгдсэн байдаг бөгөөд үүнийг VDM KIT бэлдмэлийг олгохын өмнө мэдэж байх ёстой.
Флуконазолын цээрлэлт:
Флуконазол болон бусад азолын бэлдмэлд эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
Азитромицины цээрлэлт:
азитромицин болон макролидын бүлгийн аль нэг антибиотикт хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ.
Секнидазолын цээрлэлт:
Бэлдмэлийг жирэмсний эхний 3 сард, хөхүүл үед болон нитроимидазолын уламжлалын бэлдмэлд хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй.
Хэрэглэх тун:
Флуконазолын 150мг шахмалыг нэг удаа.
Азитромицины 1г шахмалыг нэг удаа эмчийн хяналтан дор.
Секнидазолыг 1г нэг удаагийн тун (1г секнидазолын 2 шахмал).
Хадгалалт:
30°С-с доош хэмд, хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл:
- Жороор олгоно. Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Эмийн хуудасруу энд дарж ороорой.
Худалдааны нэршлийн жагсаалт:
- Вдм кит
- Сафоцид
- Леди Кит
Нэртэй холбоотой түлхүүр үгс
- үтрээний мөөгөнцөр
- үтрээний үрэвсэл
- vdm kit
- vdm kit эм
- бэлгийн замын халдварт өвчин





















