Монголын хөрсөнд нэгэн том мөрөөдөл биеллээ олж, дарсны соёлын үр дэлгэрэв. Бид гараанаас тэвэр дүүрэн зорилго, 9 ажилтантай эхэлжээ.
Тэд анх 2003 онд Европын дарсны тэргүүлэгч үйлвэрлэгч LGCF компанитай хамтран ажиллаж эгнээндээ JP.Chenet, Louis Eschenauer брэндүүдийг нэгтгэжээ.
Henkell & Freixenet оргилуун дарсны үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааг гэрээлж Henkell, Freixenet брэндүүдийг нэмсэн.
Америкийн дарсны үйлдвэрлэгч E&J gallo, итали улсын дарсны үйлвэрлэгч Piccini, Zanin, дэлхийн алдарт коньяк үйлдвэрлэгч Remy Cointreau, мөн дарсны шилэн эдлэл үйлдвэрлэгч Riedel гэх мэт өргөжин тэлсээр.
Улаанбаатар хотын төв хэсэгт World Wine Center ашиглалтад орж оффис,үйлчилгээний төв үүдээ нээлээ.
2014 онд World Wine анхны нэрийн дэлгүүрийг нээв.
2014 онд бид дарсны соёлыг түгээн дэлгэрүүлэх, дарс болон хоолны төгс хослолыг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор анхны Vinotage Wine Restaurant-аа нээсэн. Энэхүү ресторан нь олон улсын чанартай дарсны өргөн сонголт, мэргэжлийн үйлчилгээ, тав тухтай орчин зэргийг нэг дор бүрдүүлснээрээ Монголын дарсны соёлд шинэ өнгө төрхийг авчирсан юм. Тухайн цагаас хойш Vinotage нь дарс сонирхогчид, бизнесийн уулзалт, найз нөхдийн дурсамжит мөчүүдийг бүтээх дуртай хүмүүсийн сонголт болсон билээ
2014 оноос хойш Play Time олон улсын хөгжмийн фестивальд оролцон ирсэн ба 2022 оноос эхлэн стратегийн хамтрагчаар хамтран ажиллаж байна.
Wine expo арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгуулж монголын хэрэглэгчдэд дарсны боловсрол соёлыг түгээсээр байгаа.
