

ITStore.mn-д худалдаалагдаж буй шилдэг чихэвчүүд
Бид өдөр тутамдаа гар утас, нөүтбүүк, ухаалаг цаг, чихэвч гэх мэт маш олон технологийн бүтээгдэхүүнийг зэрэг хэрэглэдэг болоод уджээ. Тус бүр өөр өөрийн гэсэн үүргээ тун ухаалгаар гүйцэтгэдэг эдгээр бүтээгдэхүүн дундаас хэрхэн өөрт тохирох ЧИХЭВЧ -г сонгох талаар зөвлөмжийг хүргэж байна. Та ямар зориулалтаар ашиглахыг хүсэж байна, түүндээ тохирсон бүтээгдэхүүнийг нь сонгон хэрэглэж байгаарай.
Хамгийн сайн дуугаралттай чихэвч хайж байна уу?
Мэдээж хэрэг Gaming Headset буюу Razer брэндийн чихэвч хамгийн сайн дуугаралтуудтай байдаг бөгөөд бүх загвар дундаас нь Razer BlackShark V2 Pro загварыг онцлон санал болгож байна. Тус загвар нь THX Spatial Audio технологиор тоноглогдсон /7.1 surround sound/ бөгөөд өндөр хурдны wireless холболт, сайн чанарын микрофон, тав тухыг мэдрүүлэх зөөлөн доторлогоотой байхаас гадна батарей ашиглалт сайтай байдаг. Микрофоныг нь салган хэрэглэх боломжтой нь танд олон зориулалтаар ашиглах уян хатан шинж чанарыг мэдрүүлэх болно.
Razer BlackShark V2 Pro
.jpg)
Удаан хугацаанд зүүхэд тав тухтай байлгах чихэвч сонирхож байна уу?
Чихэвчийг удаан хугацаанд зүүхээр төлөвлөж байгаа бол хамгийн тав тухтайг нь сонгон хэрэглэх нь маш чухал байдаг. Тиймээс энэхүү төрөлд нийцэхүйц Logitech G series -г санал болгож байна. Та урт хугацааны Stream хийх, өдөржин хөгжим сонсон амрахаас тань үл хамааран тав тухтай, эвтэйхэн мэдрэмжийг төрүүлэх болно.
Logitech G335 Stereo

Хамгийн сайн дуу тусгаарлалттай чихэвч хайж байгаа бол Apple AirPods Pro загварыг санал болгож байна. Мэдээж та iPHONE -ий үнэнч хэрэглэгч бол Airpods pro 2nd Gen нь ямар гайхайлтай дуу тусгаарлалттай, чихэнд маш эвтэйхнээр таарах дизайнтайгаар бүтээгдсэн гэдгийг андахгүй бизээ.
Apple Airpods 2nd Gen
![]()
Таны хэрэгцээнд тохирсон олон төрлөөр холбогдох чихэвч хайж байвал Razer Barracuda X загварыг сонирхож үзэхийг зөвлөж байна. Учир нь wireless, USB type-c, Bluetooth 5.2 зэрэг олон төрлөөр холбогдох боломжтой утастай холболт нь найдвартай, өндөр чанартай дууг санал болгодог бол утасгүй холболт нь ая тухтай, чөлөөтэй хөдлөх боломжийг хангана.
Razer Barracuda X
.jpg)
Илүү мэргэжлийн студио түвшинд хэрэглэх гэж байгаа бол хөгжмийн салбарыг доргиогч Yamaha брэндийн чихэвч, төхөөрөмжүүд ITStore.mn -д албан ёсоор худалдаалагдаж байгаагаас сонголтоо хийгээрэй. Таны студиогийн төхөөрөмжүүдтэй түргэн холбогдож, цэвэр тод дамжуулалт хийх болно.
Yamaha pro 300

Дээрх нийтлэл таныг хэрэглээндээ тохирох загвар сонгоход тусална хэмээн найдаж байна. Бүх төрлийн чихэвчүүд хамгийн өргөн сонголттойгоор ITStore.mn -д худалдаалж байна. Хүссэн загвараа хүү, шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр аваарай.





















