

Дэлхийн багш нарын баярын өдөр айсуй...
1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхий нийтээрээ жил бүр багш нарын баярын өдрийг тэмдэглэдэг болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт багш нартаа талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багш нарын энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, дэлхий дахинд багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэнд багш нарын гүйцэтгэж буй нөлөө асар их байдаг гэдгийг онцолж байгаа хэрэг билээ. Мөн багш нарын өмнө тулгарч буй асуудал бэрхшээлийг шийдэхийг хичээж буй мөч юм.
Манай улсын хувьд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан билээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.





















